Гэрийн эзэгтэй өдөрт 3-4 цагийг, жилд дунджаар 1440 цагийг гал тогооны өрөөндөө өнгөрөөдөг байна. гал тогооны тавилгын ухаалаг шийдэл нь ажлыг хөнгөвчлөх болон гал тогоонд өнгөрүүлэх гэрийн эзэгтэй цагийг ойролцоогоор 10-20% багасгах боломжийг олгодог. Иймд гал тогооны зохион байгуулалтыг хоол бэлтгэх дарааллын дагуу зөв төлөвлөх шаардлагатай байдаг. Үүний тулд 3 хэсгийг агуулсан зохион байгуулалтыг хийдэг.
1.Бүтээгдэхүүн хадгалах хэсэг
2.Бүтээгдэхүүн болон аяга таваг угаах, хадгалах хэсэг
3.Хоол бэлтгэх болон халуун боловсруулалт хийх хэсгүүдээс бүрддэг.
Гал тогооны тавилгын өнгийг сонгохдоо өөрт аль болох таатай байхар шийдэх хэрэгтэй. Өнгө сонголтод өдрийн байгалийн гэрэл хэр тусдаг болон гал тогоо хаана байрлаж байгаа нь ихээхэн хамаардаг. Хэрэв тухайн гал тогооны тавилга өрөөний сүүдэртэй хэсэгт буюу нарны тусгалаас хол байрлаж байвал аль болох цайвар өнгө сонгох нь орчныг илүү талбай томтой, гэгээлэг харагдуулна.
Модны өнгө сонгох нь гал тогооны өрөөнд илүү сонирхолтой чиг хандлага, эко мэдрэмжийг үүсгэж өгдөг ба гал тогооны өнгө нь таны гэрт зонхилсон өнгөтэй хослох юмуу уусах нь чухал. Хэрэв энэ нь бусад бүх өрөөний тохижилттой нийцэж байвал таны гэр илүү загварлаг бөгөөд орчин үеийн шийдэлтэй харагдах болно.
Эцэст нь хэлэхэд чанартай эко материал, тоноглол нь гал тогооны насжилтыг уртасган, ухаалаг хэрэглээ шийдлийг бий болгохоос гадна таны эрүүл мэнддээ оруулах чухал хөрөнгө оруулалт болдог гэдгийг битгий мартаарай.