Гэр бүлийн бүх гишүүдийн хувцас, гутал болон хуучин эд зүйлсийг хадгалж эмх цэгцтэй байлгадаг хэсэг бол мэдээж үүдний өрөө билээ. Тиймээс гаднаас орж ирэхэд шууд хүний нүдэнд тусдаг үүднийхээ өрөөг яагаад гоёмсог байлгаж болохгүй гэж?
Хэрвээ та үүдний өрөөгөө эмх цэгцтэй байлгах талаар төлөвлөж байгаа бол та эхлээд ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байх тэдгээрийг хэрхэн зохион байгуулах тал дээр анхаарах хэрэгтэй.
Багахан зөвлөгөө өгөхөд:
Тасалгаа: Ганц тасалгаа байх нь тийм ч ихийг багтааж чадахгүй. Гутал, цув, малгай, спортын хэрэглэл, цэвэрлэгээний зүйлст зориулсан олон төрлийн тасалгаа/ шүүгээ/ өлгүүр байх нь зүйтэй.
Вандан: Танд гутлаа тайлж, өмсөх зуураа амсхийх боломжийг олгоно. Зөвхөн суух зориулалттай ч доогуураа юм тавих илүү зай гаргаж өгөх нь давхар үүрэг гүйцэтгэнэ.
Өлгүүр ба тавиур: Энэ 2 нь таны малгай, цүнх, хүрмийг эмх цэгцтэй байхад тусална. Мөн олон эгнээ дэгээт өлгүүр нь төсөвт тань хэмнэлттэй.
Шаллагаа: Тоосго, плита, гантиг, модон, тод өнгөтэй байх нь таны сонголт. Гол нь бат бөх байх ба цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаараарай.
Ингээд үүдний өрөөгөө тохижуулахад тань туслах Үүдэн дэх ханын самбарсанааг хүргэж байна:
Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан гоёмсог хувцасны шүүгээ
Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан бүхий л эд зүйлсээ багтаах боломжтойгоор үүдний өрөөгөө тохижуулж болох юм. Мэдээж үүдний өрөөний өнгө загвар нь бүхэлдээ гэрийн өнгө төрхтэй тохирч байх хэрэгтэй.
Дэгжин, загварлаг тохижуулалт
Тэгш хэмийн дизайныг интерьерт түлхүү ашиглах болсон бөгөөд энэ нь хүн харахад илүү эмх цэгцтэй, таатай харагддаг. Мөн гантиг болон саарал өнгөний зохицол хоорондоо сайхан зохицно . Үүдний өрөөнд өнгө, тавилгын загвараас гадна гэрэлтүүлгийг мартаж болохгүй.
Үүдэн дэх ханын самбар
Үүдний өрөөндөө самбар байрлуулах нь төлөвлөсөн ажлаа тэмдэглэх, тэмдэглэлт өдрөө марталгүй санах, нэг нэгэндээ хийх ажлыг нь сануулах гээд олон давуу талыг танд олгоно. Хүссэнээрээ зурж, бичиж ашиглах боломжтой тул хүүхдүүдийн дуртай хэсэг болж ч болох юм.
Байгалийн өнгөний хослол
Хэрвээ та үүднийхээ өрөөг гэрийнхээ нэгээхэн тухтай, тайван хэсэг байлгахыг хүсдэг бол цайвар, зөөлөн, байгалийн өнгө яг тохирно. Хэт нүсэр биш тавилга, зөөлөн дэр, цөөн ил өлгүүр таны хүссэн орчинг бүрдүүлэх болно.
Цэвэрхэн зохицол бүхий хийцлэл