Захиалагч, үйдвэрлэгчдийн хүсэл чанар стандарт, сэтгэл ханамж дээр огтлолцдог. Энэхүү алтан огтлолцлыг 12 жилийн хугацаанд нэр төртэйгээр хадгалж чадсан “Сод тавилга” ХХК-ийг бахархалтайгаар танилцуулья.
Үр хүүхэддээ өв болгон үлдээхээр зориглон эхлүүлсэн “Сод тавилга” хэмээх гэр бүлийн бизнес өдгөө үнэ цэнээ олж, импортыг орлох алсын хараатай томоохон үйлдвэр болон өргөжиж оффисын тавилга, гэр ахуйн тавилга, оффисын буйдан захиалгаар салбартаа тэргүүлж байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцыг тасралтгүй хөгжүүлж ирсэн “Сод тавилга” ХХК нь Е0, Е1 олон улсын стандартын шаардлага хангасан 100% эко, эрүүл мэндэд хоргүй Герман, Австри, Солонгос, Орос, Финланд материалаар, сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
“Сод тавилга”-ын “бүтээл” бүр сүүлийн үеийн хийцлэлийн чиг хандлагыг шингээсэн байдаг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Айл гэр, албан байгууллагыг тав тухтай, тохилог дулаан орчинтой болгоно гэдэг нарийн чимхлүүр, мэдрэмж, сэтгэл шаарддаг ажил байдаг. Тиймдээ ч “Сод тавилга”-ын сод бүтээлийг бий болгох шат дараалал бүр нь хүртэл бусдаас онцгой.
Нэн түрүүнд:
- Олон улсын стандартыг хангасан 100% эко брэнд материалыг сонгоно
- Мэргэжлийн дизайнер хэмжээ авч, хэрэглэгчтэй зөвшилцөн зургаа гаргана
- Захиалагч бүрийн үнэ цэнийг илэрхийлэх нарийн хийцлэлээ шингээнэ
- Загвар зургаа сүүлийн үеийн дизайны чиг хандлагатай уялдуулна
- Загвар бүртээ нийцэх өвөрмөц, чанартай тоноглолуудаар чимэглэнэ
- Үйлдвэрлэлийн баг загвар зургийн дагуу үйлдвэрлэнэ
- Эцэст нь олон жилийн туршлагатай угсралтын мэргэшсэн баг “Сод тавилга”-ыг угсарснаар хэрэглэгчийн хүсэл таашаалд нийцсэн төгс орчин бий болдог.
“ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ ХҮНДХЭН ЦАГ ҮЕД БИД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ҮНИЙГ ӨСГӨХГҮЙ БАЙХ ЗАРЧМЫГ БАРИМТЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛЭН БОЛСНЫ ДАРАА ТӨЛБӨРӨӨ ХИЙХ УЯН ХАТАН, ТААТАЙ НӨХЦЛИЙГ ЗАХИАЛАГЧИДДАА САНАЛ БОЛГОЖ БАЙНА.”
“Сод тавилга” ХХК хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс хоёр дахь үйлдвэрээ ашиглалтад оруулаад буй. Шинэ үйлдвэр нь тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гурвалсан холболтын автомат машиныг ашигладгаараа тавилгын хийц, чанарын хувьд бусдаас ялгарч, хурд болоод хүчин чадлын давуу талыг бий болгожээ.