Гал тогоо
Байгууллагынхаа үйл ажиллагааг илүү тогтвортой, илүү үр бүтээлтэй явуулахад туслах маш олон шийдлүүд байдгийг та мэдэх үү? Үүний нэг нь дэлхийд тэргүүлэгч Майкрософт корпорацийн “Office 365” шийдэл юм.
Бидний сайн мэдэх Microsoft Word, Excel, Powerpoint зэрэг програмуудыг онлайнаар ашиглах боломжийг “Office 365” олгодог бөгөөд файлуудаа дэлхийн хаанаас ч хянах, хэрэглэх боломжийг олгодог. Энэ бол энгийн хэрэглээний програмуудаас хол давсан зүйл юм. Ингээд эдгээр програмууд таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалдаг болохыг хамтдаа сонирхоцгооё!
- Хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тань туслах – Teams
Teams-ийг ашиглан та ажил дээрээ болон гадуур байхдаа хамт ажиллагсадтайгаа холбогдох боломжтой. Энэ нь жирийн нэг чатлах хэрэгсэл биш бөгөөд Office 365-ийн хүчирхэг програмын нэгдлийг багтаасан хүчирхэг харилцаа холбооны хэрэгсэл юм.
Та teams-ийг ашиглан:
- Баг үүсгэх болон багт нэгдэх,
- Файл шейрлэж, танилцуулга хийх
- Багийн уулзалт товлох,
- Adobe creative cloud, Jira, Surveymonkey зэрэг сайтуудаас датаг шууд татах,
- Онлайн уулзалтыг бичиж авах,
- 250 хүртэлх хүн нэг зэрэг видео болон аудио дуудлага хийх боломжтой юм.
Энэхүү хүчирхэг програмыг та “Office 365” багц худалдан аваагүй байсан ч гэсэн үнэгүй ашиглах боломжтой.
Үнэгүй хувилбар татаж авах бол энд дарна уу?
- Үүлнээс датагаа удирдах боломжийг олгох - Onedrive
Орчин үед байгууллагын үйл ажиллагаа дата дээр суурилан явагддаг болсон учир хаанаас тэдгээрийг хянах удирдах боломжийг байгууллага бүр эрэлхийлдэг. Үүнийг Майкрософтийн Onedrive-аар шийдэх боломжтой бөгөөд хүн бүр 1TB хүртэлх датаг үүлэнд хадгалж, дэлхийн хаанаас ч хүссэн үедээ интернэт холболтын тусламжтайгаар файлаа татан авах боломжтой болох юм. Энэ нь уулзалттай байх үедээ ч гар утаснаасаа өөрийн компьютерт байгаа файлаа хэн нэгэн рүү илгээх боломжийг олгодог.Үүнээс гадна:
- Файл болон зургуудаасаа үгээр хайлт хийх
- Нэвтэрч орсон бүх төхөөрөмжийн мэдээллийг хором бүр шинэчлэх,
- Word, Excel, Powerpoint зэрэг програмуудыг дурын төхөөрөмж дээрээс ашиглах
- Файлаа бусадтай хуваалцан, хамт ажиллах зэрэг боломжуудыг олгодог бөгөөд энэхүү үйлдлүүдийг гар утас, таблет зэрэг дурын ухаалаг төхөөрөмж дээрээс хийх боломжтой юм.
- Ажлаа үр дүнтэйгээр төлөвлөх боломжийг олгох-Planner
Microsoft Planner танд багийн ажиллагаа тань ямар явцтай байгааг үргэлж хянаж, түүнийг удирдах, хянах боломжийг олгодог. Багийн гишүүд тодорхой нэг зорилго доор хамтдаа хийх ажлуудаа нэгтгээд тэднийхээ явцыг оруулж, хянах боломжтой
- Ажилтан бүр ажлаа төлөвлөх
- Ажлын тайлан нэгтгэл нэгдсэн график үүсгэх,
- Гүйцэтгэлийн үнэлгээ гаргах
- Шинэ төлөвлөгөө үүсгэж, түүндээ тохирох таскууд үүсгэх
- Ажлын явцыг шууд хянах,
- Файл шейрлэх
- Нэг таск дээр файл оруулж багаараа түүн дээр ажиллах,
- Таск дээр харилцах чат үүсгэх зэрэг боломжийг олгодог юм.
Дээрх 3 програмаас гадна Yammer, Sharepoint, Planner зэрэг хүчирхэг програмуудыг агуулдаг “Office 365” багцыг албан ёсны эрхтэйгээр худалдан авахыг хүсч байвал “Могул Сервис энд Саппорт” ХХК-д хандаарай. Дэлхийн түвшний сертификаттай, туршлагатай инженерүүд танд суурилуулалтаас эхлэн сургалт хөгжлийн ажлыг хариуцан ажиллах болно.
“Могул Сервис энд Саппорт” компани “Майкрософт корпорацийн монгол дахь оны шилдэг түнш-2019”-ээр шалгарсантай холбогдуулан хүмүүсийн хамгийн их сонгодог “Office 365 business premium” багцаа энэ оныг дуустал 8% хямдруулаад байгаа юм байна.